Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2026-06-29 09:31:46

 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 25, гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 67 иргэний аюулгүй байдлыг ханган, 56,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна.

Иймд

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах,
  • Гэнэтийн хүчтэй түр зуурын аадар борооны үед үер, усны аюулаас сэргийлэх,
  • Хол, ойрын замд баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээж болзошгүй гал түймэр, осол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгджээ   
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй