Шууд Chart

“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна

2026-06-29 09:43:36

Архангай аймгийн жүдо бөхийн холбоо Шагналын сан өндөртэй насанд хүрэгчдийн жүдо бөхийн “Ara Open” тэмцээнийг 2026 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээн нь Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, зөв хүмүүжил, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилготой юм.

Тэмцээнд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөх бөгөөд үзэгчид гал гарсан барилдаануудыг дэргэдээс нь мэдэрч, жүдогийн гайхамшгийг үзэх боломжтой.

Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 жинд явагдана.

  • Хувийн жингийн шагналын сан
  • Алтан медаль – 5,000,000₮
  • өнгөн медаль – 3,000,000₮
  • Хүрэл медаль (тус бүр) – 1,000,000₮

Багийн дүн

  • 1-р байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000₮
  • 2-р байр – 3,000,000₮
  • 3-р байр – 2,000,000₮ 

“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй