Шууд Chart

Сурагчид хог хаягдлаар цүнх, тольны хүрээ, буйдан урлажээ

2016-05-20 18:12:29

Хог хаягдлаар амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж, түүнийгээ борлуулах замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн,  амьдрах ухаанд сургах, байгаль орчноо хайрлах, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой Алдагдал, хаягдлыг алт, мөнгө болгоё" төслийгТехножБизнес инкубатор төвийнхөн "Дэлхийн зөн Монголд" олон улсын байгууллагын дэмжлэгээр хоёр дахь жилдээ хэрэгжүүллээ.

Төслийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид бүтээлийн сургалт явуулж, 42 , 65 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдыг Өсвөрийн эко сурвалжлагч болгон бэлтгэсэн юм.

Төсөлд хамрагдсан сурагчид хаягдал материал буюу шил, лааз, хуванцар сав, сонин сэтгүүлийн цаас, даавууны өөдөс, модны холтос, хуш модны боргоцой, самрын яс зэргийг ашиглан, бэлэг дурсгалын зүйл, цүнх, тольны хүрээ, зургийн жааз, буйдан, зөөлөн сандал гэх мэт амьдралд хэрэгтэй бүтээл урлахад суралцжээ. Мөн хуримтлагдсан хог хаягдлын байгаль экологит үзүүлэх сөрөг нөлөөллийн тухай ойлголттой болов.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сурагчид хог хаягдлаар цүнх, тольны хүрээ, буйдан урлажээ  
Үзсэн: 2372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй