Шууд Chart

Алтанбулагаас олдсон шатсан цогцосыг шинжилж байна

2016-05-20 15:07:09

Төв аймгийн Алтанбулаг сумын  хоёрдугаар багийн нутаг дэвсгэр, Булгийн тохой хэмээх газарт байрлах “Шувуун фабрик”-ийн орчмоос өнгөрсөн сарын 28-нд шатсан цогцос олджээ.

Тус хэргийг мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, дээрх аймгийн цагдаагийн газар хамтран шалгаж байна. Хохирогчийн оочин сахал болон зулай дээрх хэсэг нь дутуу шатаж үлдсэн ч биеийн хэсэг нь нилэнхүйдээ галд автжээ.

Цогцос нь дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, зүүн нэгдүгээр соёо шүд эмчилгээний ломбо тавигдсан, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй, доод эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн гуравдугаар их араа ломбо тавигдсан, гуравдугаар их араа хуучин байхгүй, үүдэн нэг шүд, баруун 1-3 дугаар их араа хуучин байхгүй содон шинж тэмдэгтэй аж.

Хэргийн газрын үзлэгээр хар, саарал өнгийн босоо судалтай дотуур өмд, цамцны байх магадлалтай даавууны тасархай, “Montana”-гийн жинсэн өмд байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлынх байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны металл хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлийг хураан авчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алтанбулагаас олдсон шатсан цогцосыг шинжилж байна  
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй