Ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн 7 дүүрэг, 2 аймгийн 3 суманд 10 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 44 суманд 44 хөдөлгөөнт эргүүл, 3 аймгийн 12 суманд 16 байнгын хяналтын цэг ажиллаж байна.
Хөдөлгөөнт бүлэг, эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага,Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 378 ажилтан, алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Үүрэг гүйцэтгэх хугацаандаа урьдчилан сэргийлэх чиглэлээр 3778 автомашин, 10067 айл өрхийн нийт 28.223 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэж, 22.147 сэрэмжлүүлэх материал тарааж, 40 ой, хээрийн гал түймрийн голомтод шуурхай ажиллаж, түймрийг богино хугацаанд унтраах ажиллагааг зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.