Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Д.Энхтуяа нар ирснээр 53.1 хувийн ирцтэй болж 11.48 цагт эхлэв.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод санал хураалт явууллаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| ТББХ: Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ | ||
| Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.