Шууд Chart

Шүүгч Ж.Лхагвабат Өсвөр үеийн дэлхийн аваргад ажиллахаар уригджээ

2026-07-15 12:34:15

Ирэх 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод Холимог тулааны Өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Дэлхийн 60 гаруй орны 1000 орчим өсвөрийн тамирчид хуран чуулах тус нэр хүндтэй тэмцээнийг дэнслэх шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд Монгол улсын шүүгч Жаргалсайханы Лхагвабат багтан ажиллахаар уригдаад байна.

Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ж.Лхагвабат нь Холимог тулааны шүүгчээр 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 08 дугаар сард Бахрейн улсад зохион байгуулагдсан Азийн Олимпын Зөвлөл & Азийн холимог тулааны холбооны анхдугаар “Шүүгч, дасгалжуулагчдын хөгжлийн хөтөлбөр” болон 2026 оны 05 дугаар сард Япон улсын Токио хотод явагдсан Олон улсын Холимог тулааны холбооны Шүүгчдийн семинарт хамрагдаж номын дуу сонсон мэргэшил дээшлүүлсэн билээ.

Холимог тулааны Өсвөр үеийн дэлхийн хамгийн том тэмцээнд уригдаж, Дэлхийн аваргын октагонд гарсан Монгол улсын анхны шүүгч болж байгаа юм байна. Абу-Дабигийн Өсвөрийн дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн нийт 19 тамирчин 3 дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.


Шүүгч Ж.Лхагвабат Өсвөр үеийн дэлхийн аваргад ажиллахаар уригджээ  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй