Үндэсний их баяр наадмын дараах эхний өдөр буюу энэ сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын найман цагт бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ.
Тухайлбал, төв болон салбар эмнэлгийн Амбулаторийн тасгаар нийт 184 хүнд үзлэг, 150 хүнд боолт эмчилгээ хийсэн бөгөөд яаралтай мэс засал 4, төлөвлөгөөт 67 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас шинээр 20 хүн ирсэн бол, 167 өвчтөн эмнэлгээс гарч, өдгөө 417 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн Эрчимт эмчилгээний тасагт нийт 22 өвчтөн байгаагаас насанд хүрэгсэд 17, хүүхэд 5 байна.
Дашрамд дуулгахад, үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-наас 13-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2006 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 1251, 0-18 насны хүүхэд 755 байна.

Төв болон салбар эмнэлэгт нийт 84 хүнд яаралтай мэс засал, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 370 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 230, 0-18 насны хүүхэд 140 байна.
Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 74 байгаагаас 0-9 насны хүүхэд 13, 10-18 насны хүүхэд 21 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд байгаа юм
| Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.