Шууд Chart

Турк улстай хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр тохиролцлоо

2025-09-24 09:17:29

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсаас хонь, ямаа, адуу, үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүн экспортлох чиглэлд Мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн баримт бичгийг нэгтгэх, эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчний хамтын ажиллагааг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав.

Хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарт ноос, ноолуур болон бусад түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, ургамал, газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар талууд байр сууриа илэрхийллээ.

Элчин сайд Башак Гэнч Юксэл Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, цаашид хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Хоёр тал хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь боломжийг бодит ажил хэрэг болгоход нэгдсэн ойлголттой байгаагаа онцолж, ойрын хугацаанд тодорхой ажлууд хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Турк улстай хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр тохиролцлоо  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй