Шууд Chart

"Нийгмийн даатгалын багц хууль"-ийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах" сургалт боллоо

2023-10-24 08:57:51

"Нийгмийн даатгалын багц хууль"-ийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах" зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулга”, НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн танилцуулга”-ын талаар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны  ерөнхийлөгч С.Эрдэнэбат “НДБХ-ийн шинэчлэл-ҮЭ-ийн санал, оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн танилцуулга”, “Нийгмийн даатгалын тайлан, шимтгэл төлөлттэй холбоотой асуудал”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн танилцуулга”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн танилцуулга”-ыг тус тус хийсэн.  

Сургалтад МҮЭ-ийн холбооны аймаг, салбарын 20 гишүүн хамрагдаж, сургагч багшийн Сертификат гардаж байна. Тэд салбар бүрийнхээ ажилтан албан хаагчдад Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл түгээх юм.

Эх сурвалж: ХНХЯ


"Нийгмийн даатгалын багц хууль"-ийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах" сургалт боллоо  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй