Шууд Chart

Япон олон улсын Ойска байгууллагатай хамтран Орхон аймагт 23 мянган мод тарина

2023-09-19 13:10:41

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Олон Улсын Ойска байгууллагын зөвлөх Тошихиро Накано,  професор Тогаши Сатоши, “Ойска-Монгол” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нарыг хүлээн авч уулзлаа.

1961 онд байгуулагдсан тус байгууллага нь олон улсад байгаль экологийг хамгаалах, хүмүүнлэг нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар эхний ээлжид 23 мянган мод тарих ажлыг төлөвлөөд байна.

Япон-Хятадын найрамдлын төвийн санхүүжилтээр, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран тус аймгийн Баян-Өндөр суманд 23 мянга мод тарих ойжуулалтын ажлын нээлт энэ сарын 29 нд болно.

Цаашид байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах ажлын хүрээнд Монгол залуусыг сургах чиглэл, хүний нөөцийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэв. Нэг удаагийн үйл ажиллагаа бус цаашид тодорхой чиглэлүүдээр санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар тогтлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Япон олон улсын Ойска байгууллагатай хамтран Орхон аймагт 23 мянган мод тарина   
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй