БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли ЯньЖюнь, Худалдааны консул Улаанбагана нар есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Дундговь аймагт албан айлчлал хийж байна.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий консул Ли Яньжюнь Дундговь аймгийн байгаль орчин, ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цөлжилтийн эсрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтойг дурдан, тус салбарт 50.000 юанийн дэмжлэг үзүүллээ. Мөн боловсролын салбарт цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн 15 сумын ерөнхий боловсролын сургуулийн 47 сурагчид тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг олгосон юм.
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, орон нутагт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлдвэржүүлэх тал дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын зүгээс найрсаг хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн, эрүүл мэндийн салбар тэр дундаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр БНХАУ-д нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, туршлага судлах, хамтран ажиллах саналаа уламжилжээ.

Эх сурвалж: Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
| БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь Дундговь аймагт албан айлчлал хийж байна | ||
| Үзсэн: 466 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.