Шууд Chart

Япон улсын Вакаяамагийн их сургуультай аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулна

2023-09-19 09:33:34

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги (Motoyama Mitsugi. Ph.D), Сансарын бодлогын асуудал хариуцсан үндэсний зөвлөлийн ахлах зөвлөх, профессор Хироаки Акияама (Hiroaki Akiyama. Ph.Dr.Sci) болон албан бусад төлөөлөлтэй уулзлаа.
 
Монгол Улсын засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний нөөц бүрдүүлэх ажлуудыг хийж байгаа. Салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр тус сургуультай хамтран ажиллах боломжтойг хэлэлцлээ.
 
Агаарын бөмбөлөг, сансрын боловсролыг олгоход хамгийн тохиромжтой орон тул энэ чиглэлээр хамтран ажиллах, хиймэл дагуул ашиглан байгалийн нөөцийн судалгаа хийх зэрэгт хамтран ажиллах боломжтойг онцлов.
 
Мөн Монгол, Япон улсын судлаачид хамтран бага зардлаар 100 орчим хиймэл дагуул бүтээх сонирхолтой байгаа. Энэ хүрээнд болон хамтран ажиллах бусад чиглэлээр сансар судлалыг сонирхогч залуус, Mars-V төслийн баг, ШУТИС-тай хамтын ажиллагаа өргөжүүлж байгааг танилцууллаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

 


Япон улсын Вакаяамагийн их сургуультай аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулна  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй