Шууд Chart

“Хөтөлийн цемент, шохой” ТӨҮГ оны эхний хагас жилд нийт 22.3 мянган тонн шохой үйлдвэрлэжээ

2023-08-09 15:18:17

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин, харьяа компаниудын 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлууд үргэлжилж байна. Нэгдлийн удирдах бүрэлдэхүүн “Цемент шохой” ТӨХК-д ажиллалаа.
 
“Хөтөлийн цемент шохой” ТӨҮГ-ын хувьд цемент үйлдвэрлэлээс гадна Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийг хөвүүлэн баяжуулахад ордог гол түүхий эд болох технологийн шохой нийлүүлдэг. 2023 оны эхний хагас жилд нийт 22.3 мянган тонн шохой үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 96.3%-тай байна. Үйлдвэрлэлийн тухайд, 2023 оны эхний хагас жилд төлөвлөгөөний гүйцэтгэл 86%, биелэлт 77% байна.
 
Толгой компаниас барилгын материал үйлдвэрлэлийн төв болох концепц болон Шохойн шинэ үйлдвэр барих төслийг дэмжихээ илэрхийлж, нөөц бололцоогоо ашиглан тогтвортой өсөлтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн цалингийн асуудлаар ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахыг ТУЗ-ийн гишүүд зөвлөв.
 
"Эрдэнэс Монгол" нэгдэл нь охин, харьяа компаниуддаа шаардлага тавих, хянах гэхээсээ аль болох менежментийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, гүйцэтгэлд цаг хугацааны болон чанарын өсөлт гаргаж хамтран ажиллахыг зорьж байгаа юм.
 
Өнөөдөр (2023.08.09) Эрдэнэт ТӨҮГ-ын хагас жилийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч буй бөгөөд маргааш нэгдлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэр байгаа талаар удирдах ажилтны зөвлөгөөн хийх юм.

“Хөтөлийн цемент, шохой” ТӨҮГ оны эхний хагас жилд нийт 22.3 мянган тонн шохой үйлдвэрлэжээ  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй