Шууд Chart

Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна

2021-04-27 18:20:49

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.04.27/-ийн хуралдаанаараа “Ковид 19” цар тахлын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцины хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон.

Байнгын хорооны хуралдааны дараа тус байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлтэй холбогдуулан бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор үргэлжлүүлэн шууд Чингэлтэй дүүрэг дэх байнгын болон явуулын дархлаажуулалтын цэгүүдэд ажиллав. 

Эрүүл мэндийн ажилтнуудын зүгээс шаардлага хангахгүй зүү, тариур зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж байгаа, эмч, сувилагч зэрэг зайлшгүй ажлын шаардлагатай хүмүүст авто машины QR код олгоход зохих зохицуулалт нэмж хийх талаар санал хэлсэн. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эрүүл мэндийн ажилтнуудын болон вакцин тариулсан  иргэдийн санал сэтгэгдлийг хүлээн авч, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиг, үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс эхний ээлжинд хоёр дахь тун тариулах иргэдийг хамруулна гэхгүйгээр нэг, хоёр дахь тунг хоёуланг нь хийгээд явахад оочер дугаар үүсэхгүй байгаа учир ирсэн хүн бүрт вакцин хийж буй талаар ярив. Тус дүүрэгт дархлаажуулалтын найман цэг ажиллаж буй бөгөөд 16.00 цагийн байдлаар бүх цэгүүд ачаалалгүй байгаа талаар тэрбээр мөн хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй