Шууд Chart

КОВИД-19: Сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ

2021-04-16 16:53:14

Apple болон Google компаниуд коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор "Covid -19 ERSDEL" апплекшнийг хөгжүүлж буй бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна.

Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж, ирэх даваа гариг буюу 2021 оны 04 сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулахаар боллоо.

Энэ асуудлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Google компанийн төлөөлөл Алехандро нартай цахимаар уулзалт хийв.

Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас үүдэж халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсч байгаа. Энэхүү апплекшнийг гар утсандаа суулган bluetooth -ээ асааж ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.

Тус апплейкшний онцлог нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдал дамжуулагдаггүй гэдгээрээ онцлогтой юм. Иргэн та Covid -19 ERSDEL апплекшнийг ашиглахын тулд iphone гар утасны хэрэглэгч бол тусгайлан АПП татахгүй, Андройд үйлдлийн системтэй гар утастай бол ирсэн мессэжийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч, Bluetooth- ээ байнга асаалттай байлгаснаар ковидын халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлүүлэх боломжтой иж бүрэн систем юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.



КОВИД-19: Сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ  
Үзсэн: 1885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй