Шууд Chart

Хоршооны хөгжлийг дэмжинэ

2021-03-31 12:31:41

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны хөгжлийг дэмжинэ. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хоршоо нь гишүүнчлэл, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гадаад дотоод эх үүсвэр татах, 100-аас дээш гишүүнтэй, эсвэл нэг тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоод хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал хүрээнд үнэт цаас гаргах, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцын хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарах юм.

Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжинэ.

Хоршооллын нэгдсэн холбоо хоршооллын салбарын мэдээлэл, судалгааг нэгтгэн хөтөлж, дүн шинжилгээ хийдэг болох ба эдгээр судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж, хөгжлийн бодлогыг дэс дараалалтай авдаг арга механизмд шилжинэ.

Хоршоо хөгжих эрх зүйн орчин сайжирч, татвар, аудитын зөрчил арилна. 

Төрийн гүйцэтгэх үүргүүдийн тодорхой хэсгийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нээгдэнэ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Хоршооны хөгжлийг дэмжинэ  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй