Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
- Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- “Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсоё” 21 аймаг, нийслэлийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай хийх Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан цахим уулзалт 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас.
| УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана | ||
| Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.