Шууд Chart

Сайд Л.Халтар Мүүкиа Тирүчелвамтай уулзалт хийлээ

2021-03-17 13:08:41

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оны гуравдугаар сарын 16-нд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төсөл хөтөлбөр хариуцсан нэгжийн дарга Мүүкиа Тирүчелвамыг хүлээн авч уулзан Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хэрэгжилтийн явц байдал болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж санал солилцов.

Уулзалтаар талууд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын барилгын ажлын хэрэгжилтийн явц байдал, барилгын ажил эхэлж байгаатай холбогдсон бэлтгэл хангалт, анхаарч шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар ярилцлаа. Тухайлбал, төслийн замын Багц 1-3 болон Багц 1-5 хэсгийн зам барилгын ажлын бэлтгэл ажлыг 03 сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн, үндсэн зам барилгын ажлыг 04 дүгээр сард эхлүүлэх, улмаар 2021 оны 07 дугаар сарын 01 гэхэд хучилтын ажил дуусахаар төлөвлөж байгаа зэрэг ажлын хуваарь, зам барилгын ажлын ажиллах хүчнийг оруулах зөвшөөрлийн асуудал, Багц 1-2 болон Багц 1-4 хэсгийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний ажлыг энэ долоо хоногт дуусгахаар ажиллаж байгаа зэрэг олон асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Түүнчлэн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 57 км авто замын их засварын ажлыг яаралтай эхлүүлэхтэй холбогдуулан гүйцэтгэгчээр шалгарсан “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК-тай гэрээ байгуулах, төслийг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гүйцэтгэгчтэй ойр нягт хяналт тавьж ажиллах, мөн Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замын засвар арчлалтын төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажил болон бусад явц байдлын талаар ярилцлаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ


Сайд Л.Халтар Мүүкиа Тирүчелвамтай уулзалт хийлээ   
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй