Шууд Chart

УОК: Дэд сайд нарын ажлын хэсэг ажлаа тайлагнав

2021-03-17 07:19:58

Улсын онцгой комиссоос гарсан бодлого шийдвэр дунд, доод шатанд ажлын уялдаа холбоогүйн улмаас хэрэгжилт тааруу байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан Дэд сайд нарын ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөрчил дутагдлыг арилгасан байдал, УОК-оос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад тайлагнав.

Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Дэд сайд нарын Ажлын хэсэг маргаашнаас аймаг орон нутагт хуваарилагдан, ковидын тархалтыг хумих, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрэгжүүлэн гүйцэтгэлийг хангаж ажиллана.


УОК: Дэд сайд нарын ажлын хэсэг ажлаа тайлагнав  
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй