УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаанаар Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдэд товч танилцуулга хийхдээ эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилготойг онцоллоо. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил горимын санал гаргалаа. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татсантайгаа адилхан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бас татаж аваад, Засгийн газраар хэлэлцүүлж оруулж ирэх шаардлагатай.
Зарчмын хувьд зайлшгүй өөрчлөх асуудлууд байна гэсэн горимын санал гаргасныг үг хэлсэн гишүүд дэмжив. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Чинзориг байр сууриа илэрхийлэхдээ тухайлбал, С.Одонтуяа гишүүн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол С.Чинзориг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэхэд чиглэсэн төсөл болгох талаар байр сууриа илэрхийллээ.
Ингээд хэлэлцүүлгийн аль ч шатанд төсөл санаачлагч нь төслөө татаж авч болох хуулийн зохицуулалтын дагуу төслийг татан авч буй саналаа салбарын сайд гаргасан юм.
| Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татлаа | ||
| Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.