Шууд Chart

ЭМД-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татлаа

2021-03-16 13:31:50

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаанаар  Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдэд товч танилцуулга хийхдээ эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилготойг онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бейсен, С.Чинзориг, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар хариулт өглөө.  

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Бейсен, С.Одонтуяа, С.Ганбаатар, С.Чинзориг, М.Оюунчимэг нар үг хэлэн байр сууриа илэрхийлэв. Гишүүд төсөл санаачлагч нь хуулийн төслийг буцаан татаж аваад, нэмж судлан, дахин боловсруулж, оруулж ирэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн явцад салбарын сайд хуулийн төслийг буцаан татаад, сайжруулж оруулж ирье гэдэг саналыг гаргасан юм.


ЭМД-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татлаа  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй