УОК-ын ээлжит хурал 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гарагт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүллээ. Ингэснээр 2021 оны гуравдугаар сарын 15- ны даваа гаригийн 06:00 цагаас хуулийн этгээд, төрийн байгууллага, иргэд дараах/хүснэгтээр хавсаргав/ зохицуулалтын түр журмыг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



| УОК: Хөл хорио тогтоолгүйгээр гамшгийн үеийн түвшинг ахиуллаа | ||
| Үзсэн: 3371 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.