Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Багануур дүүрэгт ажилласан бол өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Ерөнхий сайд Налайхын авто зам засварын ажлын явцтай газар дээр нь танилцсан.
Одоогоор энд Хөлийн голын гүүр болон хоолойн ухмалын ажлууд хийгдээд байна. Мөн инженерийн шугам сүлжээ, ургамлын үеийг зайлуулж, хуучин бетон хучилтыг хуулах ажил хийж байна.
Дөрвөн эгнээ энэ замд гүүр, нүхэн гарц, явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, авто зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг хийнэ. Налайхын замыг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр нээхээр төлөвлөөд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо Налайх дүүргийн "Соёлын ордон"-д иргэдтэй уулзалт хийж байна.

| Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийж байна | ||
| Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.