Шууд Chart

Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ

2019-06-08 09:04:33

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Багануур дүүрэгт ажилласан. Тэрбээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав.

Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн найман сумын 50 гаруй мянган хүнд эрүүл мэндийн хоёр дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төвд компьютер томографийн аппарат авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг салбарын сайдад үүрэг болгов.

Ерөнхий сайд дараа нь Багануур дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо.

Иргэд нутаг орны хэмжээнд тулгамдаж буй асуудал, ялангуяа бүх шатанд шударга ёс тогтоох, төрийн албан хаагчдын ёс зүй, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх зэргийн талаар байр сууриа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-08 14:32
Сайн бна уу. Ерөнхий сайд шагнал гардуулж өгсөн хүүгийн зураг бвал энэ хаягаар илгээж тус болорч ...

Бидэнтэй нэгдээрэй