Шууд Chart

Ханх суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2025-10-31 10:51:32

Хөвсгөл аймгийн Ханх сумаас зүүн хойд зүгт 18 км-т /Аймгийн төвөөс хойд зүгт 310 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 99 км, Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 107 км /-т 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдлээ.

Тус сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс, малчин иргэдээс газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байдлыг тодруулахад "Газар хөдлөлт болсон газрын ойролцоо малчин өрхүүд амьдардаг, тал хээр газар, чичирхийлэл аяга сажигнаж, ор дайвалзах байдлаар бага зэрэг мэдрэгдсэн. Одоогоор учирсан хохирол байхгүй" гэж мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 4, Тосонцэнгэл суманд 1, Ханх суманд 6, Алаг-Эрдэнэ суманд 1, Ренчинлхүмбэ суманд 1, Баянзүрх суманд 2, Цагаан-Уул суманд 1, Цэцэрлэг суманд 2 удаа нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдээд байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Ханх суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө   
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй