Шууд Chart

ЭХЭМҮТ нээлттэй хаалганы өдөрлөгөөр 180 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгчээ

2026-04-21 16:58:41

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т хоёр өдрийн турш амжилттай оролцож, эх, хүүхдийн чиглэлээр нийт 180 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгчээ.

2026 оны 04 дүгээр сарын 20–21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд газар дээр нь үйлчилж, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав.

2026 оны 04 дүгээр сарын 20–21-ний  өдөр хүүхдийн чих, хамар, хоолойн эмч 80 гаруй хүүхдэд үзлэг, зөвлөгөө өгсөн бол хараа зүйн эмч 40 гаруй иргэнд үзлэг хийжээ. Мөн эмэгтэйчүүдийн эмч гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдээлэл, жирэмсний хяналтын бүлгийн сургалтын зөвлөгөөг нийт 60 гаруй иргэнд хүргэсэн байна.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн энэхүү өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.


ЭХЭМҮТ нээлттэй хаалганы өдөрлөгөөр 180 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгчээ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 13 минутын өмнө
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

Бидэнтэй нэгдээрэй