Шууд Chart

Дорнод, Хэнтий аймагт хээрийн 3 түймэр бүртгэгджээ

2026-04-21 11:10:54

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 20 -ны  байдлаар Дорнод, Хэнтий аймагт 3 удаагийн хээрийн түймэр бүртгэгдснээс нэг түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг цурамд орууллаа.

Үүнд:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут II багийн “Бөөрийн булаг” гэдэг газар өнөөдөр (2026.04.20) 12:43 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Баян-Уул, Цагаан-Овоо сумын мэргэжлийн нийт 37 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж, 15:20 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын VII багийн “Жаргалант” гэдэг газар 11:07 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газар, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Хэрлэн сум, Тахилга тосгоны мэргэжлийн ангийнхан нийт 80 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж, 14:40 цагт цурамд оруулж, 21:05 цагт бүрэн унтраалаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын VIII багийн “Ар хүүш” гэдэг газар өвөлжөөнөөс гал алдаж, хээрийн түймэр гарсан дуудлага 15:57 цагт бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 18:53 цагт цурамд оруулж, бүрэг унтраахаар ажиллаж байна.


Дорнод, Хэнтий аймагт хээрийн 3 түймэр бүртгэгджээ  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй