Нийтийн тээврийн бодлогын газарт Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг энэ оны III, IV улиралд улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үүний хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газарт 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзлэгийг Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Төлөвлөлт, мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Р.Саранцэцэг, Сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацрал, НИТХ-ын Захиргааны бодлого, төлөвлөлтийн тасгийн дарга О.Мөнхтуяа, НЗДТГ-ын Эрх зүйн бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганжаргал нар ажиллаж байна.
| Нийтийн тээврийн бодлогын газарт Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдаж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.