Шууд Chart

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т нэгдлээ

2023-09-16 12:21:58

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр" бүх нийтийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр 09.00-11.30 цагийн хооронд нийт алба хаагчдыг оролцуулан их цэвэрлэгээг нийслэлийн ногоон бүсэд зохион байгууллаа. 

Цэвэрлэгээний хүрээнд СБД-ийн 19-р хороо Халзангийн даваа, БЗД-ийн 35-р хороо Улиастайн гол дагуу, СХД-ийн 24-р хороо Баруун салааны Богдын даваа, 42-р хороо Зүүн салааны Богинын ам, Билгүүний амны зуслан, ногоон бүсийн ой, усны сан бүхий газрын нийтийн эзэмшлийн зам, талбайг 83 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 


"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т нэгдлээ   
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй