Шууд Chart

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг цахимжуулах ажил үргэлжилж байна

2023-09-15 17:08:00

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна.
 
Төслийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжээд дууссан төслүүдийн талаарх нэгдсэн мэдээллийн сан болон салбарын албан хаагчдад зориулсан сургалтын нэгдсэн систем хөгжүүлж байна.
 
Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уг мэдээллийн сан болон сургалтын системийн хөгжүүлэлтийн явцтай танилцахаар төслийн баг болон хөгжүүлэлтийг хариуцаж байгаа холбогдох албаныхантай уулзалт хийлээ.
 
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хөгжүүлж байгаа системүүд нь салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн цахим архив болохыг онцлоод богино хугацаанд гүйцэтгэхэд анхаарах, цаашид төслүүдийн хэрэгжилтийн талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрт нь шинэчилж, хөгжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг цахимжуулах ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй