Шууд Chart

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав

2023-09-15 17:05:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
 
Сайд Х.Болорчулуун “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав.
 
“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь Улаанбаатар хотод болон Булган, Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Угтаал, Дархан гэсэн нийт 188 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай долоон салбартай.
 
Сэлэнгэ аймаг нь үр тарианы 42 хувь, төмсний 18 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн үр тариа хадгалах агуулахын бэлэн байдалтай танилцав  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй