Шууд Chart

Л.Баянзул: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй багц 86 хувь, ЕСБХБ-ных 64 хувийн гүйцэтгэлтэй байна

2023-08-30 09:23:22

Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Баянзул "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж авто зам нийт 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, нэгдүгээр багц 94 хувь, хоёрдугаар багц 78 хувь, гуравдугаар багц 94 хувь, дөрөвдүгээр багц 68 хувь, тавдугаар багц 91 хувийг гүйцэтгэлтэй байгаа юм.

Харин нэмэлт хоёр эгнээ буюу Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй багц 64 хувийн гүйцэтгэлтэй байна Тодруулбал, нэгдүгээр багц 80 хувь, хоёрдугаар багц 58 хувь, гуравдугаар багц 59 хувь, дөрөвдүгээр багц 55 хувь, тавдугаар багц 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Суурь хучилтын ажлын 2023 онд багтаан дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байна" гэж мэдээллээ. 

Эх сурвалж: ЗТХЯ

 


Л.Баянзул: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй багц 86 хувь, ЕСБХБ-ных 64 хувийн гүйцэтгэлтэй байна  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй