Шууд Chart

"Дархан мазаалай-2026" бартаат замын уралдаан амжилттай болж өндөрлөлөө

2026-06-15 10:26:47

"Дархан Мазаалай-2026" бартаат замын уралдаан хоёр өдрийн турш үргэлжилж, ширүүн өрсөлдөөний дунд амжилттай өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг манай ажлын алба, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс хамтран ажиллалаа.

Тэмцээнд нийт 70 баг, тамирчин оролцож, ур чадвар, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдсөн юм.

  • R1 Мэргэжлийн ангилал – 38 баг, тамирчин
  • R2 Хагас мэргэжлийн ангилал – 12 баг, тамирчин
  • R4 Трак ангилал – 11 баг, тамирчин
  • R3 Сонирхогчийн ангилал – 9 баг, тамирчин
  • Дархан-Сэлэнгийн сонирхогчдын ангилал – 9 баг, тамирчин

Шагналт байрууд

R1 Мэргэжлийн ангилал

  • 1-р байр – №93 Б.Мөнхбат, Ш.Доржсүрэн
  • 2-р байр – №12 Э.Эрдэнэбаатар, М.Гантөгс

R4 Трак ангилал

  • 1-р байр – №106 М.Өлзийбаяр, Б.Эрдэнэбаяр, Л.Пүрэвбаяр

R3 Сонирхогчийн ангилал

  • 1-р байр – №016 Т.Төрмөнх, С.Лхагвасүрэн
  • 2-р байр – №001 Г.Пүрэвням, Т.Онон
  • 3-р байр – №026 Т.Болдбаяр, О.Жигжиддөл

Дархан-Сэлэнгийн сонирхогчдын ангилал

  • 1-р байр – №042 Бат-Эрдэнэ, Бат-Аюуш
  • 2-р байр – №043 Ц.Пүрэвдорж, О.Уранчимэг
  • 3-р байр – №032 Ц.Ганпүрэв, Д.Батбаяр

 


"Дархан мазаалай-2026" бартаат замын уралдаан амжилттай болж өндөрлөлөө  
Үзсэн: 51 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй