Шууд Chart

Э.Мөнхнасан: Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 88 хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна

2023-08-30 09:06:29

Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээвэр, орон нутгийн авто замтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Манай улсад бүртгэлтэй автомашинуудын 88 орчим хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг 2023 оны хоёрдугаар сарын 1 зургадугаар сарын 15-н хүртэл хийсэн.

Үүний үр дүнд бүртгэлийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 1.264.000 байснаас сүүлийн 4-5 жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгал төлөөгүй 204 мянган тээврийн хэрэгслийг хассан. Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийг цэгцэлж, өөрийн хүсэлтээр хасалт хийсэн 35 мянган тээврийн хэрэгслийг хассан. Ингэснээр татварын өр үүсдэг асуудлыг шинэчилсэн бүртгэлээр цэгцэлж, бүртгэл, мэдээллийн тоог бодит болгож ажилласан" гэв.

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын өнгийг солиход 47 аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ.

Үүнээс хамгийн хямд нь 29 мянган төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Өчигдрийн байдлаар 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаараа солиулжээ. 

 


Э.Мөнхнасан: Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 88 хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна  
Үзсэн: 1792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй