Шууд Chart

Есдүгээр сарын 1-нээс цахилгаан автобусуудыг үйлчилгээнд гаргана

2023-08-29 11:17:56

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажил, бодлогоо танилцуулаа.

Нийтийн тээврийг шинэчлэх, Зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, Авто замын сүлжээг өргөтгөх, Хот төлөвлөлт гэх дөрвөн чиглэлд анхааран ажиллаж, цогц бодлого хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой гэлээ.

Нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар 1240 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд 770 гаруй автобус 10-14 жилийн насжилттай байна.

Энэ салбарт парк шинэчлэлт хийгдээгүй олон жил болсноос үүдэлтэй автобус шатах тохиолдол нэмэгдсэн. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувь хийнэ.

2021-2022 онд 415 автобус авч үйлчилгээнд гаргасан. Энэ онд 810 автобус иргэдэд үйлчилнэ. Их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй Дэү 600, дунд оврын Хьюндай 50, Скайвел 160 цахилгаан, нийт 810 шинэ автобусаар иргэд үйлчлүүлнэ.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой цахилгаан автобусуудыг есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд гаргана гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ. 


Есдүгээр сарын 1-нээс цахилгаан автобусуудыг үйлчилгээнд гаргана   
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй