Шууд Chart

Яармагийн 4 дүгээр хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

2023-08-29 09:16:20

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусаж, есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

Барилгын зохион байгуулалт хагас зоорьтой 2 давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах, бүлгийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай юм байна.

Гадна талбайн тохижилтын тухайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай тохилог орчныг бүрдүүлжээ. 


Яармагийн 4 дүгээр хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо   
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй