Шууд Chart

Боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

2023-08-28 11:51:57

Онцгой байдлын байгууллагаас 2023-2024 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 14-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Хяналт шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга байгууламжийг хамруулж байгаа юм.

Эдгээр боловсролын байгууллагад алба хаагчид гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлага, болзошгүй эрсдэлээс урьчдилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, гал түймэр гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулж байна  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй