Шууд Chart

Усанд боогдсон 11 иргэнийг аюулгүй байдлыг хангалаа

2023-08-26 10:44:10

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд наймдугаар сарын 25-ны өдрийн 13:00- 20:00 цаг хүртэл орсон борооны улмаас гудамж болон айл өрхийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт  22:54 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, усанд боогдсон 11 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй байдлыг хангаж, 3 айлын байшингийн усыг соруулж, шороон далан босголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Усанд боогдсон 11 иргэнийг аюулгүй байдлыг хангалаа  
Үзсэн: 1960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй