Нийслэлийн хэмжээнд 2023 он гарсаар эхний 8 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын нийт 1480 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гал түймрийн 1091, эрэн хайх, аврах ажиллагааны 389 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1626 иргэний аюулгүй байдлыг хангаж, 235,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 58 иргэн нас барж, 33 иргэн гэмтэж, бэртэн, түлэгдэж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| Аюулт үзэгдэл, ослын нийт 1480 удаагийн дуудлага бүртгэгджээ | ||
| Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.