Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь Сонгинохайрхан дүүргийн "Номин реалтор" ХХК-ийн байр руу 8 сарын 21-нд нүүсэн билээ. Тодруулбал, Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв нь Драгоноос 1.5 км зайд байрлах Номин худалдааны төвөөс өнөөдөр буюу 08 сарын 25-нд зорчигч тээрвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Иргэд та бүхэн Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Зорчигч та бүхэн тасалбараа онлайнаар https://eticket.transdep.mn хаягаар захиалж авах боломжтой гэж АТҮТ-өөс мэдээллээ.





| Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв зорчигч тээрвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүллээ | ||
| Үзсэн: 1833 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.