Шууд Chart

"Улаанбаатарын өвлийн наадам-2019" энэ амралтын өдрүүдэд болно

2019-02-14 12:53:03

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр

  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн

Орчин үеийн спортууд болох

  • Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга
  • үндэсний урлагийн тоглолт
  • шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр
  • дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт
  • гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана
  • хоол ундны үйлчилгээ
  • Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

Тэмцээнүүдэд дотоодын 800, гадаадын 40 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад Улсаас 10, Тува Улсаас 10, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 сур харваач хүрэлцэн ирнэ.

Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

  1. Мөсөн сурын харвааны УАШТ- Монголын мөсөн сурын холбоо, 13 аймаг, 7 дүүрэг, 5 спорт хороодын нийт 300 гаруй тамирчид
  2. Мөсний шагайн харвааны УАШТ - Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, 8 аймгийн нийт 300 гаруй тамирчид
  3. Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 гаруй тамирчид
  4. Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн - 70 гаруй тамирчид
  5. Снөүбоардын УАШТ - 60 гаруй тамирчид
  6. Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 багийн 170 гаруй тамирчид

"Улаанбаатарын өвлийн наадам-2019" энэ амралтын өдрүүдэд болно  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй