Шууд Chart

Ам.долларын ханш суларч, үнийн өсөлтөд нөлөөлөв

2026-05-04 07:37:44

АНУ-д ам.долларын ханш суларснаар иргэдийн өдөр тутмын зардалд дарамт нэмэгдэв. Сүүлийн саруудад ам.доллар гол валютуудын эсрэг ойролцоогоор 10 хувиар буурч, худалдан авах чадвар дордсон нь “далд татвар”-тай адил нөлөө үзүүлж буйг эдийн засагчид онцоллоо.

Ханшийн уналт импортын барааны үнийг өсгөж, ялангуяа кофе зэрэг гадаадаас авдаг бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд бараг 19 хувиар нэмэгджээ.

Мөн ам.долларын сулрал гадаад аяллын зардлыг өсгөж, америкчуудын хувьд валютын алдагдал илүү мэдрэгдэж, зарим валютын эсрэг ханш 10–17 хувиар буурсан.

Нөгөө талд, сул доллар олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад эерэг нөлөө үзүүлж, АНУ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад зах зээлд хямдарснаар экспорт тэлэх нөхцөл бүрдлээ.

Харин дотоодын зах зээлд төвлөрсөн жижиг, дунд бизнесүүдийн зардал өсөж, ашиг шахагдав. Импортод түшиглэсэн компаниудын дарамт нэмэгдсэн нь хэрэглэгчдэд очих үнийн өсөлтийг улам хурдасгаад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump сул доллар экспортыг дэмжинэ гэж үздэг ч бодит байдал дээр инфляцын дарамт иргэдэд илүү хүчтэй мэдрэгдсээрбайгаа юм.


Ам.долларын ханш суларч, үнийн өсөлтөд нөлөөлөв  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй