Шууд Chart

Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина

2026-05-04 11:12:58

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай барина. Мөн борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлэг хийнэ. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Уг замыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэнэ. Нийт 18 нэгж талбарт газар чөлөөлөлт хийх бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт үргэлжилж байна.

Уг зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбосон шинэ холбоос зам бий болно. Мөн Офицеруудын тойрог болон Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулах юм” гэв.

 


Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй