Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн талаар санал солилцлоо.
Аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлүүдтэйгээ хамтран шийдвэрлэх боломж, гарцын талаар ярилцлаа.
Мөн удирдлага, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ой хээрийн түймрийн болзошгүй эрсдэлийн мэдээллийг шуурхай мэдээллэж ажиллах үүрэг чиглэл өглөө.

| Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллаж байна | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.