Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд долоодугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдаж буй Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн наадмын талбайд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхэлж буй нийт 490 гаруй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Алба хаагчид худалдаа үйлчилгээ эрхлэгч, хуушуурын гэр, хүнсний худалдааны цэгүүдэд галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг хийж, хийн хангамжийн аюулгүй байддлыг хангах заавар зөвлөмж хүргэн, 53 зөрчил илрүүлэн, 18 зөрчлийг газар дээр нь арилгуулан аюулгүй байдлыг хангасан.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| Хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж өгч байна | ||
| Үзсэн: 41 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.