Шууд Chart

Ажлын байранд дагалдан ажиллах загвар бий болгох төсөл хэрэгжинэ

2025-09-24 11:49:25

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр болсон.

Төслийн удирдах хорооны анхдугаар хурал болж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцлоо.

“Дагалдан ажиллах хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр нь зорилтот бүлгийн иргэдийн эрэлт, хэрэгцээнд тохируулан, хүн төвтэй арга барилаар, “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх”, хүний эрхэм чанарыг хүндэтгэх зарчмыг удирдлага болгон хэрэгжүүлэх замаар, тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх зорилготой.

 

Улсын хэмжээнд төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн төвтэй хүргэх аргачлалыг өгөгдлийн шинжилгээнд суурилан хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан үр дүнгүүд гарах юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


Ажлын байранд дагалдан ажиллах загвар бий болгох төсөл хэрэгжинэ  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй