2026 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар Хангайн нурууны өврөөс усжих Онги, Зэгэстэй, Орхон голын адаг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адаг, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эхээр, Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Халх/Сүмбэр сум/, Хархираа /Тариалан сум/, Туул /Лүн сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Халх / Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 18-нд Онги гол Арвайхээр сум орчимд усны түвшин 20-30 см, Хэрлэн гол Чингис хот /Өндөрхаан хот/ орчимд 10-20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
2026-07-17
| Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.