Улаанбаатар хотын баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж байна.
Бороо хотын төвөөр 10-20 минутын дараа орж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ.
Борооны өмнө салхи баруунаас секундэд 5-10 метр хүрч түр зуур ширүүснэ.
Иймээс ард иргэдийг аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мөн Улаанбаатар Лүн чиглэлийн авто зам дагуу аадар бороо орж байгаа тул тус чиглэлээр зорчиж байгаа жолоочид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.
| Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.