Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон манай улсад төрийн айлчлал хийх үеэр "Тажикистаны соёлын өдөр"-ийн хүндэтгэлийн тоглолт болж, уран зургийн үзэсгэлэн дэлгэнэ.
Тус арга хэмжээ нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Тажикистан улсын үндэсний урлаг, түүх, өв соёлтой танилцах боломжийг үзэгч олонд бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөнд үзэгчид хүндэтгэлийн концерт, дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Хүндэтгэлийн тоглолтод Тажикистан улсын симфони найрал хөгжим, "Зебо", "Джахоноро" бүжгийн чуулга, гавьяат жүжигчид оролцож, нийт 18 хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулах юм.
Харин уран зургийн үзэсгэлэнд Тажикистан улсын 17 уран бүтээлчийн 32 бүтээл дэлгэгдэх бөгөөд тосон болон акрилан будаг, усан будаг, гобелен, уламжлалт "Кундаль" чимэглэлийн урлаг зэрэг олон төрлийг хамарсан байна.
| Монгол Улсад "Тажикистаны соёлын өдөр" зохион байгуулагдана | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.